Бидний тухай

Хамтрагчид

Hasu Megawatt

Хасу Даян ХХК нь Өмнөговь аймагт стратегийн чухал төслүүдийг хэрэгжүүлэх, бүс нутгийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох, орон нутагт нарийн мэргэшлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 2022 онд үүсгэн байгуулагдсан юм. Манай компани нь Монгол Улсын эрчим хүчний салбарт мэргэшил, туршлагаараа тэргүүлэгч ууган хувийн хэвшлийн компаниудын нэг болох Хасу Мегаватт ХХК-ийн хөрөнгө оруулалт, сайн туршлага, зах зээлд өрсөлдөхүйц нарийн мэргэшлийн хүний нөөцийг түшиглэн байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар 450 гаруй үндсэн ажилтантайгаар эрчим хүч, уул уурхай, барилга угсралтын салбарт олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байна. Манай хамт олон аюулгүй ажиллагааг эрхэмлэн, ослыг тэглэх бодлогыг мөрдөн ажилладаг. Чанар, найдвартай байдал, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч байгууллагууд, түншүүддээ санал болгож байна.

АЛСЫН ХАРАА

Шинэ технологи, шилдэг санаа, шалгарсан туршлага шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өмнийн говьд үйлдвэрлэж орон нутгийн хөгжлийг манлайлна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тэмээн сүргийн бэлчээрээс технологийн шийдэл, мэдлэг чадварыг дэлхийд экспортолно – Монголд бүтээв.

ҮНЭТ ЗҮЙЛС

Сониуч соргог багийн сэтгэлгээ, өөриймсөг хандлага

Зарчимч ёс зүйтэй найдвартай түнш /урт хугацаанд/

Томоохон төслүүдэд ажилласан олон жилийн туршлага

ХАБЭА-Н БОДЛОГО

Хасу Даян ХХК нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийн тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэн удирдлагын үр дүнтэй тогтолцоогоор манлайлж, осол аюулгүй эрүүл ажлын байр бий болгон тасралтгүй сайжруулна.

click here
Redpath

2004 онд “Рэдпаф Монгол” ХХК нь Монгол Улсад үүсэн байгуулагдсан бөгөөд Оюу Толгой төслийн гүний уурхайн ажилд найдвартай туслан гүйцэтгэгчээр ажилласаар байгаа юм. Тус компани нь гүний уурхайн гүйцэтгэлийн салбарт өдгөө 58 жилийн арвин их туршлага хуримтлуулсан Рэдпаф группийн гишүүн бөгөөд 2019 онд 15-н жилийнхээ ойг амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

2004 онд “Рэдпаф Монгол” ХХК нь Монгол Улсад үүсэн байгуулагдсан бөгөөд Оюу Толгой төслийн гүний уурхайн ажилд найдвартай туслан гүйцэтгэгчээр ажилласаар байгаа юм. Тус компани нь гүний уурхайн гүйцэтгэлийн салбарт өдгөө 60 гаруй жилийн арвин их туршлага хуримтлуулсан Рэдпаф группийн гишүүн бөгөөд 2024 онд 20-н жилийнхээ ойг амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. click here

RMG Compliance веб сайт зочлох

click here